Бодлогын нэр / Policy name
Нууцлалын бодлого
Privacy Policy — ХОЛБООС SaaS Platform
Энэхүү нууцлалын бодлого нь ХОЛБООС (цаашид "Платформ" гэх) үйлчилгээг ашигласнаар таны хувийн болон байгууллагын мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах талаар тодорхойлно. Платформыг ашигласнаар та энэхүү бодлогыг зөвшөөрсөн гэж үзнэ.
1. Үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлэл
- Байгууллага: Юниверсал бинари солюшн ХХК (ЮБИСОЛ)
- Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 41 байр өргөтгөл, 24 тоот
- Холбоо барих: 7500‑4000, 8608‑6036, info@ubisol.mn
2. Цуглуулж буй мэдээлэл
ХОЛБООС платформ нь дараах мэдээллийг цуглуулна:
- Байгууллагын мэдээлэл: Нэр, хаяг, утасны дугаар, и-мэйл хаяг.
- Ажилтны мэдээлэл: Нэвтрэх нэр, нууц үг (шифрлэгдсэн), орлогын тайлан, үйлчилгээний түүх.
- Үйлчлүүлэгчийн мэдээлэл (PII): Нэр, утасны дугаар, цаг захиалгын түүх, хөнгөлөлт урамшуулалын мэдээлэл.
- Системийн мэдээлэл: Цаг захиалга, төлбөр тооцооны бүртгэл (Qpay / ебаримт), тайлан, SMS сануулгын лог.
- Техникийн мэдээлэл: Хандалтын IP хаяг, төхөөрөмжийн мэдээлэл, хөтчийн төрөл (аюулгүй байдлын зорилгоор).
3. Мэдээлэл ашиглах зорилго
Цуглуулсан мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
- Цаг захиалга, үйлчлүүлэгчийн бүртгэл, ажилтны удирдлага, тайлан гэх мэт платформын үндсэн үйл ажиллагааг хангах.
- Автомат SMS сануулга илгээх (цагаа мартах эрсдэлийг бууруулах).
- Qpay болон ебаримтаар дамжуулсан төлбөрийн гүйлгээг боловсруулах.
- Multi-branch (олон салбар) удирдлагыг дэмжих.
- Үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хянах, сайжруулах.
- Хуулийн шаардлага болон гэрээний үүргийг биелүүлэх.
4. Мэдээллийг хадгалах ба хамгаалах
- Бүх өгөгдлийг үүлэн технологид суурилсан серверт шифрлэлт (encryption) ашиглан хадгална.
- Тусдаа сервер эсвэл домайн шаардлагагүй тул гуравдагч байгууллагад мэдээлэл задрах эрсдэл хязгаарлагдана.
- Систем 24/7 мониторингтой бөгөөд жилд 99% uptime (8 цагаас илүүгүй тасалдал) баталгаатай.
- Өгөгдлийн зөрчил (data breach) гарсан тохиолдолд 48 цагийн дотор хэрэглэгчид мэдэгдэнэ.
- Гар утас, таблет, компьютер зэрэг бүх төхөөрөмжөөс хандах боломжтой боловч нэвтрэх эрхийг зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгч л эзэмшинэ.
5. Мэдээллийг гуравдагч талд дамжуулах
Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдлоос бусад үед гуравдагч талд дамжуулахгүй:
- Хэрэглэгч өөрөө тодорхой зөвшөөрөл өгсөн тохиолдолд.
- Qpay болон ебаримт гэх мэт интеграц хийгдсэн гуравдагч үйлчилгээнд — зөвхөн гүйлгээ боловсруулахад шаардлагатай хамгийн бага мэдээллийг.
- SMS сануулга илгээхэд шаардлагатай утасны дугаар — зөвхөн мессеж үйлчилгээ үзүүлэгчид.
- Монгол Улсын хуулийн дагуу шүүх, эрх бүхий байгууллагын хүсэлтээр.
6. Хэрэглэгчийн эрх
- Хандах эрх: Өөрийн байгууллагын мэдээллийг платформоос хүссэн үедээ харах, татаж авах боломжтой.
- Засах эрх: Буруу эсвэл хуучирсан мэдээллийг платформ дотроос засах боломжтой.
- Устгах эрх: Гэрээ дуусгавар болоход мэдэгдэлийн дагуу 30 хоногийн дотор бүх өгөгдлийг экспортлох боломж олгоно; дараа нь устгагдана.
- Үнэгүй хувилбар: 45 хоногийн турш ашиглаагүй бол устгахаас 7 хоногийн өмнө мэдэгдэл илгээж, дараа нь бүртгэл болон өгөгдлийг автоматаар устгана.
7. Хуулийн үндэслэл
Энэхүү бодлого нь Монгол Улсын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Иргэний хууль болон Электрон худалдааны тухай хуульд нийцнэ. Маргааныг Улаанбаатар хотын шүүхэд шийдвэрлэнэ.
8. Бодлогын өөрчлөлт
Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах шаардлага гарвал платформ дотор болон бүртгэлтэй и-мэйл хаягаар 30 хоногийн өмнө мэдэгдэнэ. Мэдэгдлийн дараа платформыг үргэлжлүүлэн ашигласан нь шинэ бодлогыг зөвшөөрсөн гэж тооцогдоно.
9. Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, санал, гомдлыг дараах хаягаар илгээнэ үү:
- И-мэйл: info@ubisol.mn
- Утас: 7500‑4000, 8608‑6036
- Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8-р хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 41 байр өргөтгөл, 24 тоот